Коронавирусын халдвар манай улсад илрээгүйг ЭМЯ-наас мэдээлж байгаа. Гэтэл цахим сүлжээгээр “уг вирусын халдвар илэрсэн ч төрийн байгууллагууд нууж байгаа” гэх мэдээлэл, дуут мессеж ирж байгаа нь нийгмийн аюулгүй байдлын эсрэг хэрэг болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Энэ талаар ЦЕГ-ын хэлтсийн дарга, Хурандаа н.Эрдэнэбаатар “Худал мэдээлэл тарааж, бусдыг айдаст автуулж байгаа” хэргийг шалгаж байна. Цахим сүлжээгээр худалд мэдээлэл тараасан иргэнийг цагдаагийн байгууллага тогтоосон. Чингэлтэй дүүргийн иргэн Г-г тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна