Өнгөрсөн шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд айлын гэр шатаж, гурван хүн харамсалтайгаар амиа алджээ.
Тодруулбал, 01.15 цагт аймгийн Онцгой байдлын газарт "айлын гэр шатаж байна" гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь гал түймэр унтраах 47 дугаар ангийн зургаан алба хаагч очиж ажилласан байна.
Гал түймрийн улмаас 33 настай Э, 33 настай Б, 14 настай Х нар амиа алдсан байна. Харин 12 настай Б болон гурван настай Б-г гэрийн тооноор гаргасан бөгөөд гурван настай Б-н зүүн гарын арын хэсэг нэгдүгээр зэргийн түлэгдэлттэй байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна