Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

О.Шүрэнцэцэг
2020/01/30

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/108 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байж холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “БНХАУ-д илэрээд байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, соёл урлаг, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, караоке баар болон бусад төрлийн кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглосон. Захирамжтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон. Өнөөдрийн байдлаар хичээллэж байгаа сургууль цэцэрлэг байхгүй. Харин хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн мэдээллийг цуглуулж харъяа дүүрэг хороодуудад нь мэдээллэж үйл ажиллагааг нь түр зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фитнесс, чийрэгжүүлэлтийн төвүүдийг хаагаагүй” гэв. Захирамжийг зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах бөгөөд иргэдийн эрүүл мэнд амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж хамтарч ажиллахыг иргэн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаах шийдвэр  албан ёсоор гараагүй. Захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, аюулгүй байдлыг сайтар хангах зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй. Мөн "Буянт ухаа хорооллын подволд гэр оронгүй хүмүүсийг байршуулах талаар хотын Захирагч захирамж гаргасан талаар сошиал орчинд мэдээлэл тархсан. Ийм асуудал байхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй, бас гарахгүй  гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хотын даргын зүгээс орон гэргүй хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн. Зарим нэг төрийн бус байгууллагын төлөөллүүд энэ асуудлаар холбогдох албаныхантай уулзаж ярилцсан байдаг юм билээ. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шийдвэрлэсэн мэт буруу ташаа мэдээлэл өгч байна. Иргэд олон нийт та бүхэн цахим сүлжээгээр явж байгаа эх сурвалжгүй  мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 17 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 18 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 18 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 19 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 19 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 20 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 21 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 21 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 21 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 22 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр