Энэ сарын 27-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн амнэлэгт эмчид үзүүлэхээр ирсэн ахмад настан муужран унаж, нас барсан тохиолдлын шинжилгээг шинэ коронавирусын халдвар байж болзошгүй хэмээн шинжилгээнд илгээсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг шинжилгээний хариу эцэслэн гарсан бөгөөд томуугийн А хүрээний H1N1 вирусын улмаас нас барсан нь тогтоогджээ.
Дөнгөж сая (2020.01.29-ны 19:00) байдлаар Монгол Улсад коронавирусын халдвар илрээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна