Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж яваа 24 настай нэг эмэгтэй халуунтай, онгоцонд тусгаарлагдсан байдалтай ирж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэнийн ХӨСҮТ-ийн эмч нарын баг тосож байгаа аж.
Тэд эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар сэжигтэй иргэн болон хавьтагчдыг ХӨСҮТ-ийн тусгаарлах тасагт авчран, холбогдох асуумжийг авч, шинжилгээ хийх юм байна. Онгоц газардахаас өмнө онгоцны багаас ирүүлсэн мэдээллээр тухайн иргэний халуун буусан гэх мэдээллийг ЭМЯ-ны эх сурвалж өгч байна.
Тухайн иргэн нь БНХАУ-ын Гуанжу хотод байгаад Хонгконгийн онгоцоор ирж байгаа бөгөөд тус онгоц нь 145 хүний суудалтай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна