Хонконг-Улаанбаатар чиглэлд аялж байгаа “Боинг -737” онгоцонд зорчиж яваа нэг зорчигч өндөр халуурсан шинж тэмдэгтэй ирж байгаа мэдээлэл байна. МУ-ын иргэн, 24 настай тухайн эмэгтэй нь БНХАУ-ын Гуанжу хотоос Хонгконгийн онгоцоор зорчиж байгаа бөгөөд түүнийг онгоцны арын суудалд тусгаарлаад байгаа аж. Тус онгоц нь 145 хүний суудалтай бөгөөд нисэх багийн есөн гишүүнийг шууд хавьтагчаар шинжилгээнд хамруулжээ. Онгоц 17:45 минутад Улаанбаатарт газардах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна