Манай улс Коронавирусын халдвар авах “өндөр эрсдэлтэй” орны жагсаалтад орсныг шадар сайд Ө.Энхтүвшин зарлаж, олон нийтийн бүхий л үйл ажиллагааг хориглох шийдвэрийг танилцуулж, өнөөдрөөс уг шийдвэр хэрэгжиж эхэлсэн.
Харин өнөөдөр төрийн ордонд хүнс, барааны “зах” ажиллаж байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.
Тодруулбал, ХХААХҮЯ-аас “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” гэх үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажлыг хоёр сарын хугацаанд хангасан учир цуцлах боломжгүй байсан гэсэн тайлбарыг ХХААХҮЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас өгч байна. Уг үзэсгэлэн худалдаанд 136 аж ахуйн нэгж оролцож байгаа аж:
Олон нийтийн бүх төрлийн үйл ажиллагааг хориглосон шийдвэр гаргасныхаа маргааш нь Төрийн ордондоо “зах” ажиллуулж байгааг иргэд шүүмжлэл “Иргэд зах руу явдаг бол, Дарга нар захыг дууддаг” хэмээн хошигнож байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна