Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид дээрэм хийсэн талаар бид мэдээлсэн. 2020 оны нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө уг дээрэм Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд болсон байна.
Тодруулбал, ОХУ-ын иргэнээс 50 мянган ам.доллар дээрэмдсэн хэргээр ТЕГ-ын ажилтан Г.Доржсүрэн, Т.Лхагвасүрэн, Я.Баярсайхан нарыг ШШГЕГ-ын харьяа 461-р дүгээр ангид хориод байна. ОХУ-ын иргэн нь Монгол Улсын иргэн П-тэй наймаа хийж байхад нь Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд галт зэвсэгтэй гарч ирж, дээрэмдсэн байна. Иргэн П нь бизнес эрхлэгч бөгөөд чухам ямар наймаа хийсэн нь одоогоор тодорхой бус байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна