Яг одоо БНХАУ-ын их дээд сургууль өвлийн амралтаа авсан байгаа. Энэ сарын сүүлээр шинэ улирал эхлэх байсан ч корона вирусын тархалтаас үүдэн олон их дээд сургууль хичээл эхлэх хугацааг хойшлуулж байна.
Тухайлбал, Шанхай хотын Их сургууль 2-р сарын 17 хүртэл хойшлуулсан байна. Халдварын голомт болох Ухань хотын 10 гаруй их дээд сургууль, Шанхай, Чончин хотын их сургуулиуд, Бээжингийн Кино Академи, Төвийн драмын академи гэх мэт сургуулиуд хичээл эхлэх хугацааг тодорхойгүй хугацаан хойшлуулснаа мэдэгдээд байгаа юм. Тус улсын Боловсролын яамнаас жил бүрийн спорт, урлагийн чиглэлийн элсэлтийн шалгалт хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд болдог ч энэ жил хойшлуулна гэж мэдэгдсэн юм.
Хятадын Засгийн Газраас Корона вирусын голомт болох Ухань хот, Хубэй муж руу 1600 гаруй эмч, судлаачдаас бүрдсэн 12 багийг нэмж илгээхээр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна