Хятад дахь Өвчнийг хянах, зогсоох төв (CDC Centre for Disease Control and Preventetion)-өөс Корона вирусын эсрэг вакцин гаргах ажилд ахиц гарсныг мэдээллээ. Тэд вирусыг амжилттайгаар тусгаарласан ба гарал үүсэл, төрлийг нь тодорхойлох сорил хийж байна.
Энэ сарын 2-ны өдөр Ухань хотоос тус төв рүү эхний дөрвөн сорьцыг илгээснээс хойш судлаачид HTS (high-throughput genetic sequencing) хэмээх дэвшилтэт технологи ашиглан өвчний үүсгэгчийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм. Тус төв нь вакцин гаргахын хажуугаар вирусыг дарангуйлах эм гаргахыг зорьж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна