"XXI зуун-21 гранд" төслийн шалгаруулалт эхэллээ

О.Шүрэнцэцэг
4 цагийн өмнө

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь 2008 онд анх удаа бизнес эрхлэгчдэд зориулж, олон хэвлэл мэдээллийг хамруулсан зар сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлсэн.“GrandExpo” нэрээр эхэлсэн эл төсөл нь 11 жилийн хугацаанд олон зуун бизнес эрхлэгчийг бодит зар сурталчилгаагаар дэмжиж ирсэн билээ. Өнгөрөгч онд 10 жилийн ойгоо салбар, салбарын Grand50 байгууллагатай хамтран тэмдэглэсэн эл хамт олон энэ удаад XXI зууны Grand21-ийг нэрлэж, шагналыг ёслол төгөлдөр гардуулахаар зэхээд байна. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны нэвтрүүлэг 21 телевиз, 100 гаруй сайтаар цацагдах аж. Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн гишүүн байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Маркетингийн мэргэшсэн зөвлөхүүд компаниудтай нягт хамтран ажиллаж, бодит үр дүнд хүргэдэг онцлогтой. “GrandExpo”, “GrandAwards” наадамд шалгарч, зар сурталчилгаанд хамрагдаж ирсэн компаниуд өдгөө монголдоо топ татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, ганхашгүй байр суурьтай болж төлөвшжээ. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийг үргэлж дэмжиж ирсэн юм. Тус хүрээлэнгийн дэргэдэх “Ням ном” хэвлэлийн газар нь “50 Чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” номыг анх удаа эрхлэн гаргасан. Эл номуудад бизнес, улс төр, соёл урлаг, спортын салбарын онцлох эрхмүүдийн хөрөг, ярилцлага багтсан байдаг. 2020 онд “50 Чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” номын хоёр дахь ботийг хэвлэлтэд өгнө гэдгээ тэд мэдэгдлээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2020.02.21-ний өдөр болох юм байна. XVII жарны төмөр хулгана жилийг угтаж зохион байгуулагдах “XXI ЗУУН, 21 ГРАНД, 21 ТЕЛЕВИЗ” төсөлд бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 1 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 1 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 2 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 3 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 3 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 4 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 4 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 6 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 6 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 7 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 23 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 23 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье Өчигдөр