Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 14 дуудлага иржээ. Эдгээр иргэнд гэрийн нөхцөлд зөвлөмж зөвлөгөө өгсөн байна. Харин одоогийн байдлаар угаарын хийд хордсоны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй аж. Ханиад томуугийн өвчлөл их байгаатай холбоотойгоор ханиадыг хордлоготой андуурсан дуудлага нэлээд ирсэн гэнэ. Харин Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 17-нд 1-12 насны дөрвөн хүүхэд ээжийнхээ хамт угаартаж, нэг настай хүүхэд амь насаа алдсан юм. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "ээж нь гурван хүүхдийнхээ хамт угаартсан гэх хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа. Анхны байдлаар хүүхэд осголтын байдалтай ирсэн гэх мэдээллийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс өгөөд байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа осголтын улмаас уу, угаартаж нас барсан уу гэдгийг эцэслэх болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Мөн бусад хүүхдүүд хордлогогүй биеийн байдал хэвийн байгаа" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна