Сүхбаатарын талбайг хамгаалж, баруун зүүн талд нь байршуулаад байсан шоо хэлбэртэй боржин чулуун хаалтыг өчигдөр үдэш /2019.12.20/ буцаан "татлаа".
Төв талбайд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа олон болдог бөгөөд аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тавиад байсан эл чулуу нэг ширхэг нь 380 мянган төгрөгийн үнэтэй. Эхний удаад 160-ыг нь байршуулсан байсан юм. Үлдсэн 230 гаруй ширхэг чулууг арванхоёрдугаар сарын 25-наас өмнө төв талбайд байршуулна гэж "Боржин суварга" компанийн удирдлага мэдэгдсэн. Нийт өртөг нь 150 гаруй сая төгрөг болж байв
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна