Өнгөрсөн 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын автобусны буудал орчимд 1-2 настай охин хараа хяналтгүй явж байсныг цагдаагийн алба хаагчид олсон. Харин охины эцэг эх, асран хамгаалагчдыг олж тогтоож чадалгүй өнөөдөрт хүрсэн бөгөөд өнгөрсөн 21 хоногийн хугацаанд охин асрамжийн газарт амьдарсан байна.
Охины эцэг эх олдохгүй, хүүхдээ хайсан дуудлага мэдээлэл ирээгүй учир өнөөдөр цагдаагийн байгууллагаас охины эцэг эхийг олохоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зар нийтлүүлсэн. Үүний дараа "Охины өвөө эмээ" гэх хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан байна. Тэд "ээж нь архи уугаад дагуулж явахдаа хаясан байж болзошгүйг хэлсэн" бөгөөд одоогоор охины эцэг эхээс тайлбар мэдүүлэг авах ажил явагдаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна