Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг экс ерөнхий сайд өгснийг илчиллээ

О.Шүрэнцэцэг
2019/12/17

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад хэрцгийгээр бусдын гарт амь үрэгдсэн. Хэргийн үнэнийг олохоор түүний аав 13 жил цөхрөлтгүй тэмцсэний үр дүнд өнгөрсөн хэргийг дахин шалгаж эхэлсэн байдаг. Мөн шүүх хурал болсон хойшилсон юм. .

Тэгвэл Ш.Алтантуяг хөнөөсөн хэргийн сэжигтэн Азила Хадри захиалгыг Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний улс төрийн холбоотон Абдул Разак Багинда нар өгсөн гэжээ. Тэрбээр өөрийн хамтрагч Сирул Азхар Умарын хамтаар Монгол Улсын иргэнийг буудан хөнөөх даалгаврыг экс ерөнхий сайд Нажиб Разакаас авснаа хүлээн мэдүүлэг өгсөн аж. Тэдэнд Ш.Алтантуяаг төрийн өндөр албан тушаалтнуудыг сүрдүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гадаадын тагнуул гэж ойлгуулсан аж. Нажиб Разак тэдэнд тушаал өгөхдөө бүсгүйн биеийг тэсрэх бодисоор дэлбэлж устгаж, эд мөрийн баримтаа устгах даалгавар өгсөн гэнэ. Азила, Сирул нар нь тухайн үед Нажиб Разак зэрэг төрийн өндөр албан тушаалтны аюулгүй байдлыг хариуцдаг Малайзын цагдаагийн тусгай хүчний гишүүд байжээ.

Нажиб Разакийн холбоотон Абдул Разакийг 2006 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт хамтарсан гэх хэргээр ялласан юм. Гэвч 2008 онд Малайзын Дээд шүүхэд Ш.Алтантуяагийн хэргийг шүүн хэлэлцээд Абдул Разакийн ялыг хэрэгсэхгүй болгож, Азила, Сирул нар цаазаар авах ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх хурлын үеэр Азилах нь 2014 онд батлан даалтад суллагдаад байхдаа Австрали улс руу зугтсан юм. Тэрбээр өдгөө Австралийн хорих төвд хоригдож байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 1 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 1 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 19 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 20 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 23 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 23 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19