Аз жаргалтай хотын индекс судалгаанд нэг тэрбум төгрөг төсөвлөжээ

Н.Мижидмаа
2019/11/29

Өнөөдрийн НИТХ-аар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад "2020 оны төсөв хэлэлцэх" багтсан. Ирэх оны төсөвт багтсан хэд хэдэн мөнгөн дүн шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, "Аз жаргалтай хотын индекс" тооцон сайжруулах үе шаттай арга хэмжээ"-нд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тэгвэл , "Аз жаргалтай хотын индекс" /АЗХИ/ гэж юу вэ? НЗДТГ-аас баталсан тодорхойлолтыг хүргэе. "АЖХИ нь Монгол улсын Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд тав тухтай , амар тайван аж төрж, амьдрах нөхцлийг бүх талаар бүрдүүлэхэд Аз жаргалтай хотын индексийг хэрхэн хангаж буй байдлыг илэрхийлэх нийлмэл үзүүлэлт юм.Улаанбаатар хотын хөгжлийн шинэ үзэл баримтлал болгохыг зорьж буй "Аз жаргалтай хот"-ын индексийн шалгуур үзүүлэлт, түүний тодорхойлолт, тооцох аргыг дэлхийн хотуудын хөгжлийн туршлага, олон улсын байгууллагуудаас батлан гаргасан концепци, шалгуур үзүүлэлт болон өөрийн оронд хөгжлийн индексийг тодорхойлох талаар гаргасан баримт бичгийг харгалзан үзсэн болно" хэмээжээ. Өөрөөр хэлбэл, хотын иргэдээс судалгаа авах, хэсэг, хороодын ажилтнуудын дунд уралдаан тэмцээн, өдөрлөг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа юм. Үүнд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 14 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 16 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 16 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 18 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 18 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 19 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 20 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 20 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 21 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр