АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан ЯМАР ЗОРИЛГООР албаны автомашинд хуурамч дугаар ашиглаж байна вэ


Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд албан хэрэгцээний автомашиныг аминдаа ашиглаж байгаа асуудлыг бид цувралаар сурвалжлан хүргэсэн. Энэ дагуу чиглэлийн төрийн байгууллагууд ч хяналт шалгалт хийж, Засгийн газрын түвшинд яригдаж эхлээд байна.

Тэгвэл албаны автомашины улсын дугаарыг дур мэдэн өөрчилж байгаа асуудлыг энэ мэдээллээр хүргэе. Хачирхалтай нь, тухайн албан тушаалтан нь энэ салбарын хууль журмыг хамгийн сайн мэдэх учиртай авто тээврийн салбарын удирдах албан тушаалтан байгаа юм.

Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын албан хэрэгцээний 23-60 ДГС улсын дугаартай, Тоёота ланд круйзер 100 маркийн автомашин бий. Уг автомашиныг тус газрын дарга А.Хатансайхан албан хэрэгцээндээ ашигладаг байна.

Гэтэл тухайн автомашины өөрийнх нь бүртгэлтэй 23-60 ДГС улсын дугаарыг зүүхгүйгээр А.Хатансайхан дарга нь 01-86 УНҮ дугаарыг ашиглах болжээ. Автомашины мэдээллийн smartcar.mn сайтын нээлттэй мэдээллээс үзэхэд "01-86 УНҮ улсын дугаар нь 2010 оны Тоёота приус маркийн автомашинд бүртгэлтэй" байгаа юм.

2019 оны 11 дүгээр сарын 07-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тус байгууллагад шалгалт ирсэн байна. Энэ үеэр А.Хатансайхан нь "автомашин эвдэрсэн" шалтгаанаар тухайн автомашиныг үзлэгт хамруулаагүй болохыг эх сурвалж мэдээлж байна.

Авто тээврийн байгууллагын нэгэн салбарыг удирдаж байгаа алба хаагч ийнхүү өөрөө авто тээврийн бүртгэлийн зөрчил гаргаж байгаа нь асуудал юм. Үүнээс том асуудал нь А.Хатансайхан дарга албан хэрэгцээний автомашины улсын дугаарыг ямар зорилгоор өөрчлөн, өөр автомашинд бүртгэлтэй дугаар ашиглаж байгаа нь бүр ч том асуудал дагуулж байж болзошгүй. Учир нь хуурамч дугаар зүүсэн уг автомашинаар хэд хэдэн удаа хил нэвтэрсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг холбогдлох хууль хяналтын байгууллагууд шалгах биз ээ.

А. Хатансайхан нь биеийн тамирын багш мэргэжилтэй. 2016 онд АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын даргаар томилогдсон. 2012 оноос хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 13 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 15 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 16 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 16 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 18 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 18 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 19 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 19 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр