Гашуунсухайт- Ганц модны боомтод эмх замбараагүй байдал үүсчээ. БНХАУ руу гаргах нүүрс тээврийн энэ жилийн гэрээ дууссан гэдэг шалтгаанаар тээвэрчдийг хилээр нэвтрүүлэхгүй 15 хоног өнгөрч байгааг тээврийн жолооч нар хэлж байна. Жолооч нар бухимдаж, эмч замбараагүй байдал үүсгэсэн байна.
Тээвэрлэлтийг зогсоосноос үүдэн жолооч нар автомашиныхаа бүхээгт хонож, даарч хөрч, өлсөж, зутарч байгаагаа, хамгийн гол нь тэдний ард өр зээлд баригдсан, ар гэрийнхэн нь хүлээж байгааг хэллээ.
Жолооч нарын эсэргүүцэл Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагааг шүүмжлэх рүү чиглэж байгаа юм байна. Тодруулбал, биржгүй, зөвшөөрөлгүй автомашинаас 1000 юань авч, явуулж байгааг авлигын ил хэлбэр хэмээн шүүмжилж байна. Мөн Оюутолгойн баяжмалын тээвэрлэлтийг БНХАУ хүлээн авсан хэр нь гнүүрсний тээвэрлэлтийг оруулахгүй байгаад тэд бухимдаж, Оюутолгойн тээвэрлэлтийн замыг ч хаах, цаашилбал, хилийг автомашинаараа бүрэн хаана гэсэн байдалтай байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна