Таваас 15 насны гурван хүүхдийн аав, Оюутолгой, Хасу мегаватт ХХК-ийн механик Эрдэнэбилэг элэгний хорт хавдраар өвджээ. Элэгнийх нь 90 хувьд хавдар тархсан, гол судсыг нь хавдар бүрхсэн учир монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн хариуг УНТӨ-ийн эмч нар хэлжээ. Ингээд шинжилгээний бичгээ БНСУ руу илгээхэд "360 сая төгрөгөөр элэг солих мэс засалд орсноор бүрэн эдгэрэх боломжтой" гэсэн хариуг ирүүлсэн байна.
Эхнэр, нөхөр хоёрын цалингаар дутагдах зүйлгүй амьдарч байсан энэ гэр бүлд илүү хураасан хөрөнгө үгүй тул өвчний өмнө сөхөрч, эцсийн найдлага болгон сайхан сэтгэлт ард түмнээс тусламжийн алгаа дэлгэхийг хүсч байна.
Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн нэгэн сургуулийн багшийн мэдээлэл олон хүнд хүрч, аавыгаа хайрлах сэтгэлийг өдөөсөн. Тэр захианы эзэн нь Эрдэнэбилийн охин байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна