Э.ЦЭРЭНДОЛГОР "Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ҮХЭЛД Н.МӨНГӨНШАГАЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ" ХЭМЭЭН НИЙТЭЛЖ БАЙВ
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэг гарсны дараа түүний нагац ах гэх иргэн олон нийтийн хэрэгслээр хэрэгт холбоотой байж болзошгүй гэх хэд хэдэн хүний мэдээллийг нийтэлж байсан юм. Мөн "Цэнхэр үст Цэрэн" гэгддэг иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсаараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нарын дүү Н.Мөнгөншагай энэ хэрэгт холбоотой байж болзошгүйг нийтэлж байлаа.
Тэгвэл Н.Мөнгөншагай нь "энэ хэрэгт холбогдолгүй" хэмээн нэр төрөө сэргээлгэхээр Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн бөгөөд шүүх хурал өчигдөр /2019.11.20/-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
ШҮҮХ ИНГЭЖ ШИЙДЭВ
Тодруулбал, иргэн Э.Цэрэндолгор нь Иргэний хуулийн 21.2-т зааснаар "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах", 497.1-т зааснаар "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах", 511.-2т зааснаар "Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийх" үүрэг хүлээж байна.
Н.ЦЭЛМҮҮН: ҮНЭН БОДИТ БАЙДАЛ "ЦЭРЭНГ БАБА ХАРАГДУУЛАХ" ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО
Энэ талаар Н.Мөнгөншагайгийн эгч Н.Цэлмүүн өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ. "Миний дүү Н.Мөнгөншагайн нэр төр сэргээлгэх нэхэмжлэл бүхий иргэн Э.Цэрэнд холбогдох хэрэг маргаан өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 11.30 минутаас хянан хэлэлцэгдэж эхэлсэн. Бидний зүгээс шүүх хурлын үйл явцыг нийтэд ил тод байлгах зорилгоор хэвлэл мэдээллийн төлөөллийг хуралд оролцуулах хүсэлтэй байсан. Гэвч хариуцагч Цэрэн шүүх хурлын үйл явцыг сурвалжлуулахаас татгалзаж, хурлаас гаргасан байна. Хэвлэл мэдээлэл шүүх хурлын үйл явцыг бодитоор баталгаажуулснаар уг асуудлын үнэн мөн илүү тодорхой байх байлаа. Хэрэг хянан шийдвэрлэх үйл явцыг ил тод байлгаснаар "гуйвуулах" боломж байх уу. Үнэн бодит байдал "Цэрэнг баба харагдуулах" юм байна гэж ойлголоо.
Аль аль тал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцуулах эрх адил тэгш байгаа" хэмээн бичжээ.
Э.ЦЭРЭНДОЛГОР:Н.МӨНГӨНШАГАЙ ЯМАР НЭГ БАЙДЛААР ЯЛНА ГЭЖ БОДСОН МИНЬ ЗӨВ БАЙЛАА
Харин мэдээллийг анхлан нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь "бусдын нэр төрд халдсан" хэмээн шийдэгдэж, мэдээллийг тараасан хэлбэрээр залруулах шийдвэр сонсоод байгаа иргэн Э.Цэрэндолгор мөн л үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр "Талийгаач Чамин Эрдэнийн үхэлд Нямтайширийн Мѳнгѳншагайг холбоотой байж магадгүй хэмээн ах Гэрэлхүүд нь чатаар ярьж, зургаар мѳн гэж баталгаажуулсан Г.Улсболд гэртээ банны ѳрѳѳндѳѳ 2019.02.25 нд нас барсан тухай Чимэдцэрэн Гэрэлхүү анхлан мэдээлж би 2019.03.05 нд Гэрэлхүүтэй ярилцсаны дараа ФБтээ бичсэн болно.
Талийгаач Улсболд нь талийгаач Чамин Эрдэнийг хүчиндэх гэж оролдсон тэр яриаг 10 давхарт найзынхаа нойлд сонссон ба айж байгаагаа бас ахад нь хэлж, ... Хохирогчийн талаас Улсболдоос мэдүүлэг авах хүсэлт 2019.01.24 Хан Уул дүүргийн цагдаад гаргаж. Харин Улсболд ямарч мэдүүлэг ѳгч амжаагүй юм. Энэ тухай би 2019.03.05 нд ѳѳрийн ФБ тээ бичсэнээр Н.Мѳнгѳншагайн нэр тѳрд халдсан болж Иргэний хэргийн анхан шатны шүүхээр ѳнѳѳдѳр 7 дахь удаагаа хуралдаж иргэн Цэрэндолгорыг нэр тѳрд халдсан гэж шүүгч үзэж ФБ ээр залруулга хийхийг шийдвэрлэв.
1. Талийгаач Чамин Эрдэний хэрэг хаагдсан боловч Ерѳнхийлѳгчийн тамгын газраас хэргийг ахин сэргээхийг даалгасан ба УЕП газраас хэргийг дутуу мѳрдѳн байцааж, процессын алдаа гаргасныг хянасан ба. Ѳѳрѳѳр хэлбэл Чамин Эрдэний хавтаст хэрэг одоо ч мѳрдѳн байцаалтын явцад байгаа ба хэргийн эзэд тодроогүй.
2. Хэрэгт холбоотой байж болзошгүй Мѳнгѳншагай нэг ч мэдүүлэг ѳгѳѳгүй ба хэрэг гардаг тэр ѳдѳр нисэх дээр явж байсан гэж мэдүүлсэн.
3. Цэрэн эх сурвалж биш Чимэдцэрэн Гэрэлхүү эх сурвалж ба Улсболдтой хийсэн яриа , харилцсан яриа зургийг чатаар нотлоход нотлох баримт гэж шүүх үзсэнгүй.
4. Олон нийтийн тандалт олон сэтгэгдэлүүдээр Мѳнгѳншагайг шалгах тал дээр шаардсан байсан ч энэ тухай шүүхэд дурдагдсангүй. Нийгмээрээ шахам хардалт сэрдэлтэнд байв. Харин иргэн Цэрэнг онцлон олон хүнд түгээсэн гэж үзэв.
5. Талийгаач Улсболдын яриаг сонсссон ч бодит баримт гэж үзээгүйгээр барахгүй яагаад талийгаач Мѳнгѳншагайг гэж нэр заасныг асуусангүй .Үхсэн хүн үг хэлэх биш.
Монголын тагнуулын байгууллагыг толгойлж байсан, тагнуулч Нямтайшир, түүний хүү удам дамжсан тагнуулч,УИХ гишүүн Номтойбаяр, түүний хүү мѳн тагнуулаар сурч буй Мѳнгѳншагай нар ямар нэг байдлаар энэ хэрэгт ялна гэж бодсон миний бодол зѳв байв. Энэ анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн ба дунд дээд шатны шүүх гэж бий. Ямартаа ч би Монгол Улсыг тэжээдэг гэж ѳѳрсдийгѳѳ тодотгон, Их хурлынхны цалин тавьдаг гэж айлгасан хамгийн баян бас том гэмт хэрэгтэн гэгдэх гэр бүлийнхэнтэй ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ ѳмгѳѳлж шүүхдэлцсэн болно. Цэрэн цагдаагаас хүчтэй бололтой юм...ХУД-ийн мѳрдѳн байцаагчид мэдүүлгээ ѳгѳѳд гэмгүйгээ нотолж зарлаач, Цэрэн Мѳнгѳншагайн гэмтэй гэмгүйг нотлодог субьект үү? гэдгийг ѳмгѳѳлѳгч Цэцэнбилэгт хэлсэн .
Энэ постыг бичлээ гээд ахиад нэр хүндэд халдсан гээд шүүхэд ѳгѳх үү? Ѳг Ѳг!! Та нарт Монголын хууль хэзээнээсээ үйлчилдэг... Та нарыг Ерѳнхий сайд Хүрэлсүх чинь түрүүлээд хэлчихсэн байгаа шүү. жич: 2018.11 сард олон нийтийн шахалт, хүсэлтээр би хамгийн анх талийгаачын ээж болох Чимгээтэй ѳѳрийн нүүр номоор лайв хийж хохирогчын дуу хоолой, цагдаад итгэхгүй байгаа байдал, шүүх шинжилгээний хүрээлэнгийн буруу дүгнэлт гэх мэт асуудлыг олон нийтийн анхааралд хүргэсэн болно.2019.11.21" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна