Тогтвортой хөгжил: Ногоон ёс зүй эрдэм шинжилгээний хурал болж байна

Н.Мижидмаа
10 цагийн өмнө

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахад ёс зүйн боловсрол чухал билээ. 2002 онд ЮНЕСКО жил бүрийн 11 сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гаригт Дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэхээр баталсан. Энэ өдөр дэлхийн олон улс оронд философи, ёс зүйн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, эрдэмтэд судлаачид судалгааны ажлынхаа үр дүнг хэлэлцэх, хуваалцах чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн Философи, шашин судлалын тэнхимээс санаачлан бусад их дээд сургууль, мэргэжлийн хүрээлэн, холбоо, сангуудтай хамтран иргэдийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн жил бүр ёс зүйн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.

Дэлхийн улс орнууд аж үйлдвэржин эдийн засаг нь хурдацтайгаар өсч, технологийн хөгжил хүчээ авч, байгалийн баялгийг хайр гамгүй хэрэглэх болж, өдгөө байгаль орчин, нийгэм эдийн засгийн тэнцвэр алдагдаж байна. Үүнийг ч хүн төрөлхтөн ухамсарлан ойлгож, дэлхий нийтээрээ тогтвортой хөгжилд хүрэх асуудлыг дэвшүүлэн 20 гаруй жил болж байна.

Манай монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь тогтвортой хөгжлийн сонгодог жишээ билээ. Гэвч манай улсад дэлхий нийтийн жишгээр үйлдвэр хот суурин байгуулан, суурьшмал амьдралаар амьдрах болсноор ус, хөрс, агаарын бохирдол, уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдээгүй орхигдсон газрууд, бэлчээрийн талхагдал, цөлжилт, усны хомсдол, гол, нуур ширгэх, ойн доройтол, зэрлэг амьтдын тоо цөөрөх зэрэг олон хүндрэлтэй асуудлууд бий болоод байгаа. Тиймээс Монгол Улсад тогтвортой хөгжлийг дэмжин нутагшуулах зорилгоор бодлогын олон баримт бичгийг баталж хэрэгжүүлж байгаа. Тийм баримт бичгийн нэг бол 2014 оны 06 сард баталж, 2016 оны 01 сараас түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байгаа Ногоон хөгжлийн бодлого юм.

Ийм учраас бид манай улсад ногоон хөгжлийг хэрэгжүүлэх үйлсэд бага ч болов хувь нэмэр оруулах зорилгоор энэ жилийн хурлаа "Тогтвортой хөгжил: Ногоон ёс зүй" сэдвийн дор Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Философийн Хүрээлэн, Монголын Философийн Холбоо, МУИС-ийн Философийн салбар төгсөгчдийн холбоо, Номын Гурван Хүрдэн сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Тогтвортой хөгжил бол бидний өмнө тулгараад байгаа ёс суртахууны үүрэг, хариуцлага билээ. Олон хүчин зүйлийн зохицол нийлж бүрдсэнээр хөгжил тогтвортой болдог. Тогвортой хөгжлийн нэг тулгуур багана болох байгаль орчныг хайрлан хамгаалах хадгалах үйлсэд ногоон ёс зүй чухал үүрэгтэй.

Тиймээс тус хурал нь тогтвортой хөгжлийн нэг үндсэн асуудал болох ногоон ёс зүйн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрдэмтэн судлаачид, багш нарын судалгаа шинжилгээний ажлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүрээлэн буй орчны болон экологийн ёс зүйн сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготойгоор:

  • Уламжлалт ёс зүйн сэтгэлгээн дэх байгаль хамгааллын ёс зүйн асуудал,
  • Экологийн ёс зүйн орчин үеийн онол-практикийн асуудлууд,
  • Хүрээлэн буй орчны хамгаалал ба нийгмийн сүлжээ,
  • Экологийн ёс зүйн боловсролын агуулга, чанар, үр дүнг сайжруулах асуудал гэсэн бүлэг сэдвийн хүрээнд асуудлыг хэлэлцэх юм.

Нийгмийн хөгжил нь байгалийн тодорхой орчинд явагддаг бөгөөд нийгмийн амьдралын сайн сайхан нь байгалиас ихээхэн хамааралтай тухай, байгаль бол хүний оршихуйн суурь үндэс, нийгмийн амьдралын оршин тогтнох, хөгжихийн үндэс нь байгальтай хэрхэн харилцах ёс суртахууны ухамсар, знэлэмж, хандлага, харилцаанаас ихээхэн шалтгаалах болсныг, түүнчлэн бид өөрсдийн болон үр хойчийнхоо амьдралд нөлөөлөх сонголтыг хийж буйд асуудлын мөн чанар оршиж буй учир бидний өмнө хийсэн үйлийнхээ үр дагаврыг хариуцахгүй өнгөрч болохгүй тийм цаг хугацаа тулж ирсэнийг ойлгох, хүлээн зөвшөөрөх болсныг, цаашид ямар арга хэмжээ авбал зохилтойг эрдэмтэн судлаач, багш нар орчин үеийн зарим чухал үзэл баримтлал хийгээд уламжлалт үзэл санаанаас эрж хайсан илтгэлүүд хэлэлцүүлж байна. Энэ удаагийн хуралд МУИС, ШУТИС, СУИС, АШУҮИС, ХААИС, ШУА-ийн Философийн хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Отгонтэнгэр Их Сургууль, Мандах Их Сургууль, Их Засаг Их Сургууль, Ховд Их Сургууль, Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит ЕБС, Эрин Эверест Интернэйшнэл сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачид илтгэлээ ирүүлсэн болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 4 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 6 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 6 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 7 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 8 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 9 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 9 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 9 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр