СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНД 143 ДУГААР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Н.Мижидмаа
2019/11/08

УИХ-ын гишүүн Н.Учралын сонгогдсон 72 дугаар тойргийн 23 дугаар хороонд 208 га талбайд нийт 13000 орчим хүн амьдарч байна. Хамгийн гол нь энэ хороонд өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэг байхгүй байсан юм. Тэгвэл тус хороонд 7000м2 талбай бүхий 640 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургуул ашиглалтад орж, өнөөдөр албаны ёсны нээлтээ хийлээ. Тус хороонд сургуулийн насны 2500 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчит болон хувийн сургууль байхгүйгээс хүүхдүүд өөр дүүрэг, хорооны сургуульд сурдаг байсан байна.


Хүүхдүүд өөр хорооны сургуулиудад хуваагдан гурван ээлжээр хичээллдэг байсан бөгөөд хичээл сургуульдаа ирж очиход хол зам туулдаг гээд олон хүндрэлүүд гардаг байжээ. Харин Н.Учрал гишүүний санаачилгаар ийнхүү 143 дугаар сургууль ашиглалтад орсноор нэмэлт хүчин чадлаар 1000 гаруй хүүхэд ая тухтай орчинд сурч боловсрох боломжтой боллоо.

Түүнчлэн тус сургуульд Н.Учрал гишүүний санаачлага, хөрөнгө оруулалтаар Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн энэ хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 1 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 2 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 2 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 3 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 4 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 4 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 5 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 6 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 6 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 6 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 6 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 8 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 9 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 18 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 23 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 23 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр