УРТ ХУГАЦААНЫ ШИЙДЭЛ

О.Шүрэнцэцэг
2019/11/06

Европагрид Монголын хийн сүлжээ (MGN) нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон захын дүүргүүдэд байгалийн хий түгээх сүлжээний шинэ төсөл боловсруулахаар болсныг мэдээлэв. "Урт хугацааны шийдэл" төсөл нь нийслэл хотыг агаарын бохирдлын хямралаас ангижрахад чухал хувь нэмэр оруулах юм. Мөн орон нутгийн бизнесүүд болон айл өрхүүдийг аюулгүй, үр ашигтай, өртөг багатай халаалт болон эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах асар их боломжийг авчрах эрчим хүчний тогтвортой сүлжээг бий болгон эдийн засгийг сайжруулах зорилготой.

Улаанбаатар хотын иргэд болон ирээдүй хойч үеийнхэнд зориулж орчин үеийн хийн хоолойн сүлжээг бий болгоход хөрөнгө оруулж, хөгжүүлэх, нийслэл хотын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр, хурдацтай бууруулах, үр ашигтай, найдвартай, аюулгүй сүлжээгээр дамжуулан айл өрх, бизнесүүдийг цэвэр шатах хийгээр хангах, мөн хоол хийх болон халаалтад нүүрсийг эрчим хүчний анхдагч эх үүсвэр болгон ашигладгийг болиулж, хүн бүрийн худалдан авах чадварт нийцсэн эрчим хүчээр хангах нь компанийн гол зорилго юм. "Урт хугацааны шийдэл"-ийн төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэх зорилготой:

  • Дэд бүтэц ашиглан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах.
  • Цэвэр шатах байгалийн хийн ашиг тусыг хүртэх боломжоор илүү олон хүнийг богино хугацаанд хангах.
  • Эрчим хүчний салбар дахь хамгийн дэвшилтэт технологийг ашиглан, илүү өргөн хэмжээний инновацийг тус салбарт бий болгох.
  • Хэрэглэгчдэд зориулан хямд үнээр хий нийлүүлэх.
  • Тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх.
75093792_520176375495513_7957340734556733440_n75233544_1479654178877576_2901839012241080320_n75550509_1367407246767850_1716251674303004672_n69841350_432788567428946_586007730163023872_n74905560_793127427800656_3972535412370440192_n73482586_580602769414021_7224503903792922624_n


МОНГОЛЫН ХИЙН СҮЛЖЭЭ

2018 оны нэгдүгээр сараас эхлэн зах зээлийг судалсан бөгөөд Монголын хийн сүлжээ төсөл нь бидний зүгээс ойрын жилүүдэд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аюулгүй, цэвэр эрчим хүчний дэд бүтцийг бий болгох төслүүдээс анхных нь юм. Ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол зориг шулуудан, түүнийг бүтээх явдал юм" хэмээн Европагрид болон MGN-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Рори О'Нейл тайлбарлав.

Энэхүү чухал ач холбогдолтой үйлчилгээг аль болох олон хүнд хүргэхийн тулд тус компани нь хийн хоолойн сүлжээ баригдаж байх хугацаанд хөршүүд дундаа ашиглаж болох даралтат байгалийн хий хадгалах сав бүхий үндсэн сүлжээнд холбогдоогүй хий түгээх төвүүдийг байгуулах зэргээр олон төрлийн технологийг хослуулан ашиглана.

"Байгалийн хийн хүртээмжтэй байдал нь өрхийн түлшний ядуурал болон агаарын бохирдлыг бууруулдаг. Иймээс бид шинээр цэцэглэсэн эдийн засгийн амин сүнс болох эрчим хүчний сүлжээнд өөрсдийн мэдлэг, туршлагыг зориулан ажиллаж байна. Бидний 'Урт хугацааны шийдэл' төсөл маань хамрах цар хүрээ болон санаа зорилгын хувьд их хүсэл тэмүүлэлтэй төлөвлөгөө юм. Энэхүү "тэргүүн санаачилга"-ын зорилго нь нөөц боломжоо бүрэн ашиглаж чаддаг Монгол Улсыг бий болгон, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан аж байдал, нийгмийн тэгш байдлыг хангах үндсэн зорилготой бөгөөд бүх хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахын тулд дээрх санаачилгад дэмжлэг болон сурталчлан таниулах үйл ажиллагаа хэрэгтэй байгаа юм." гэж О'Нейл цааш үргэлжлүүлэв.

Энэхүү төслийн дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотод хэдэн зуун километр хий түгээх шугам хоолой бүхий эрчим хүчний шинэ дэд бүтцийг барьж байгуулахад 200 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэх юм.

"Урт хугацааны шийдэл"-ийн төлөвлөгөө нь дэлхий дахинаа хийн хоолойн дэд бүтцийн хөгжүүлэлтийн хамгийн том төслүүдийн нэг бөгөөд энэхүү цогц, нарийн техникийн төслийг боловсруулах, бүтээн байгуулах, ашиглалтанд оруулахад цаг хугацаа шаардагдана. Харин байгуулсных нь дараа дэд бүтэц нь Монголын болон нийслэл хотын ирээдүй хойч үед үр өгөөжөө үргэлжлүүлэн өгсөөр байх бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалт болон агаарын бохирдолтой тэмцэхэд шийдвэрлэх чухал нөлөө үзүүлнэ.

ЕВРОПАГРИДЫН ТУХАЙ

Европагрид нь эрчим хүчний сүлжээний төсөл болон эрчим хүчний интернет сүлжээний технологийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн эрчим хүчний дэд бүтцийн мэргэшсэн хөгжүүлэгч юм. Их Британийн Лондон хотод төвтэй тус компани нь орчин үеийн технологийг ашиглан улс орнууд болон тивүүдийг хооронд нь холбосон хил дамнасан эрчим хүчний тогтолцоог нэгтгэх төслийг хөгжүүлдэг. Уг төслийн хүрээнд Европагрид Монголын хийн сүлжээг тусгайлан байгуулсан болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

И-мэйл хаяг: [email protected]

Утас: +44 (0)20 8144 4140

Цахим хуудас: www.europagrid.com www.mgn.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 3 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 3 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 4 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 5 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 6 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 6 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 7 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 8 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 8 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 8 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 10 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 10 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр