Энэ зун Хөвсгөл аймагт малтлага хийсэн Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуулийн археологичид 14 дүгээр зуунд амьдарч байсан 30-аас 40 насны монгол дайчин эмэгтэйн булшийг илрүүлжээ.
Урд Хяр-1 гэгддэг малтлагын газраас тухайн үеийн эмэгтэйчүүдээс өндөр, том биетэй буюу 180 см өндөр эмэгтэй дайчны булш олдсон байна. Түүнийг эрчүүдийн нэгэн адил зэр зэвсэгтэй нь хамт оршуулсан байжээ. Археологичдын ахлагч, профессор Артур Харинский "Монголын Амазон гэж нэрлэж болохоор энэ эмэгтэй баргийн эр хүнийг дийлэх хүч чадалтай нэгэн байжээ" хэмээн ярьсан байна.
Аварга биет эмэгтэйг урт хутга, сүх, нум, хүрэл бөмбөлөг зэрэг зэр зэвсгийн хамт оршуулсан нь маш ховор тохиолдол гэнэ.
Оросын археологичид дайчин эмэгтэйн булшийг илрүүлэхээсээ өмнө Урд Хяр-2 малтлагын газраас 13 дугаар зуунд амьдарч байсан өөр нэг баян эмэгтэйн булшийг илрүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна