ЭМЧИЙН ЗӨВЛӨЖ БАЙНА
Хүний бүх идэж ууж байгаа зүйлийг шинжилж байгаа гол лаборатори нь элэг. Тиймээс өглөө хэдэн цагт босч, юу идэх үү, өдөр ажил амралтаа хэрхэн зохицуулах уу, орой унтахынхаа өмнө ямар илчлэгтэй хоол хүнс хэрэглэх үү гэдэг мэдээлэл маш чухал. Элэгний өвчтэй хүмүүс уураг, өөх тостой хоолыг аль болох бага хэрэглэвэл сайн. Гэхдээ огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Уураг, өөх тос ихтэй хоолыг өдөр идэх хэрэгтэй. Хүн өглөө заавал хоол идэж байх ёстой. Өөрийнхөө биед хэрэгтэй илчэг сайтай хүнсийг хэрэглэж занш. Үдээс өмнө 11 цаг амин дэмээр агуулсан ногоо, хүнс хэрэглэ. Өдөр 13-14 цагийн хооронд уураг агуулсан мах төрлийн хоол ид. Үдээс хойш 16 цагийн үед өөх тос багатай хөнгөн жимс, тараг, сүү хэрэглэж болно. Орой 18-19 цагийн хооронд мөн хөнгөн юм ид. Өдөрт хоёр цагийн зайтай хөнгөн хоол идвэл ходоод өлсдөггүй. Манайхан маш олон цагаар өлсгөлөн явж байгаад гэнэт ихээр иддэг. Энэ нь маш буруу буюу хоол боловсруулах замын эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Хоёрт, Монголчууд амьтны гаралтай өөх тос маш их хэрэглэдгээс болж цусан дахь өөх тосны зохистой хэмжээ алдагддаг. Тиймээс иргэд амьдралынхаа буруу хэв маягаасаа салбал хоолоороо дамжуулан хоол боловсруулах замын эрхтнээ өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна