ДАРАЛТ ИХСЭХЭД ЗУУН ГРАММ САЙН УУ?

Өнөрцэцэг
2019/08/31

Даралт ихсэхэд зуун грамм сайн уу?

Хүний бүх эд, эрхтэн 10 дахин их ачаалал даах чадвартай байдаг. Хэвийн үед булчингийн болон зүрх судасны эрхтнүүд ажиллах хэмжээнийхээ 20-30 хувийг ашигладаг байна. Халууцах, хэт ажиллах, гүйх, архи уух, саунд орох зэрэгт нүүр улайх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг нь нөөцөд байсан үлдсэн хувь нь ажиллаж байгаагийн илрэл юм. Нэгэнт ийм ачаалалтай байгаа зүрхэн дээр архи уух нь нэмэлт ачаалал өгөх тул илүү их эрсдэлтэй гэсэн үг ээ. Магадгүй зүрхийг зогсоох, цус харвуулах хэмжээнд хүргэж болзошгүй тул ийм эмчилгээ огт хийж болохгүй нь байна шүү.

Хүмүүс хоёр, гурав татчихаар бие тавираад, сайхан болчихлоо гэж ярьцгаадаг. Энэ ямар учиртай вэ? Тэр бол согтолтын эхний мэдрэмж, мэдрэхүйгээ алдах үе явж байна гэсэн үг. Тэр тусмаа зүрх судасны өвчний үед архийг 100 граммаар 2-3 удаа уух нь амиа хорлох алхам хийж байна гэхэд болно. Ийм үед мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Энэ хооронд цус харвалт болох, зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлдэг аспарин уух хэрэгтэй. Мөн даралтны эм ууж болно. Гэхдээ өөрийн даралтыг урьдчилан үзэж өндөр нам байгааг тогтоосны дараа уух хэрэгтэй. Хэрэв даралт нам байвал даралтны эм ууж болохгүй. Архийг ямар ч тохиолдолд ууж болохгүй.

Цусны эргэлтийн тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн бол зүрх юм. Үр хөврөлийн хөгжлийн явцад таван тасалгаатай булчинлаг хөндий гуурсан хоолойн бүтцээс зүрх хөгжинө. Цусны эргэлтэд цусыг шахах гол үүрэгтэй. Дээд болон доод хөндий венээр ирсэн судас баруун тосгуурт орж цутгана. Эндээсээ дистолийн үед баруун гурван хавтаст хавхлагаар дамжин баруун ховдолд хүрнэ. Ховдлууд нь зүрхнээс цусыг артерийн судаснууд руу түгээнэ. Баруун ховдол уушиг руу чиглэсэн артери руу, зүүн ховдол аорт буюу гол судас руу цусыг шахна.

Зохиогчийн эрх: "Үндэстний тойм" сэтгүүл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 5 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 6 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 6 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 7 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 8 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 8 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 9 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 10 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 10 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 10 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 10 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 12 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 13 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр