САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТЭЭВЭРЛЭЛТ, ТҮГЭЭЛТИЙН АЖЛЫГ ТОГТМОЛ САЙТАР ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгааг "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдалд гэнэтийн шалгалт хийж ажиллалаа.

"Өнөөдрийн байдлаар 28 машин борлуулалтын цэгүүдэд түгээлт хийхээр явсан. Үйлдвэр дээр бэлэн 25 кг шуудайгаар савласан 17.800 тонн сайжруулсан шахмал түлш байна. Өдөрт 2.300-2.800 тонн түлш савалдаг. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна" гэж "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм.

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа "Сайн" нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд "Таван толгой түлш" ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой гэдгийг "Таван толгой түлш" ХХК-ийн холбогдох албаны хүмүүс энэ үеэр мөн онцолж хэлсэн юм.

"Таван толгой түлш" ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа "Сайжруулсан шахмал түлшийг борлуулах 180 цэгтэй гэрээ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 80 цэгт хаягаа хадаж, түлшээ хүргэж өгснөөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, иргэдэд түлшээ борлуулж эхэлсэн. Бусад борлуулагчидтай гэрээ хийгдэх ажил үргэлжилж байна. Гэрээ хийгдэж баталгаажсанаар шууд түлшээ хүргэн, борлуулалт хийгдэж эхэлж байгаа" гэв.

Мөн Хотын Захирагчид сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтыг хийхэд тулгамдаж байгаа асуудал гэвэл борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь жигдрэх хүртэл анхаарч ажиллах хүн хүч хомс байгааг уламжилсан юм. Нийслэлийн зүгээс дүүрэг, хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарт тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон гэдгийг Хотын Захирагч С.Амарсайхан хэлээд өдөр, шөнийн ээлжээр ажиллаж, түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалтын ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 1 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 2 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 2 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 3 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 4 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 4 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 5 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 6 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 6 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 6 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 6 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 8 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 9 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 18 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 23 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 23 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр