Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан. Тодруулбал, Эрдэнэт хотоос тус ангид татагдсан 19 настай байлдагч А нь биендээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан юм.
Түүний нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоох шүүх хурал энэ сарын 28-ны өдөр товлогдсон ч холбогдогч нарын хүсэлтээр хойшилсон бөгөөд шүүх хурал ирэх есдүгээр сарын 5-нд болохоор тов гарчээ. Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж байна. Тодруулбал, тус ангид мото буудлагын бателионы танкын ротын захирагч Э, мөн мото буудлагын бателионы танкын ротын нэгдүгээр салааны механик жолооч Б, 336-р ангийн салаан захирагч Б нарыг холбогдуулан шүүх юм. Тэд 24-31 насны залуус байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна