Өнгөрсөн шөнийн 03.00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд Субару импреза маркийн автомашин онхолдож, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарлаа.
Тодруулбал, спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр зориулалтын бус зам, талбайд дрифт хийж байгаад онхолдсон байна. Дрифт хийж байхад хоёр эмэгтэй зураг дарж байсан бөгөөд автомашин онхолдож тэднийг мөргөсөн аймшигт осол болжээ.
Тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Мөн эцэг, эх, асран хамгаалагч нар өөрийн хүүхдээ шөнө оройн цагаар хаана хэнтэй юу хийж явж байгаа тал дээр хяналт тавих шаардлагатайг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна