50 САЯЫН ҮНЭТЭЙ ЦЭРГИЙН АМЬ


2019 он гарсаар цэргийн албанд татагдсан дөрвөн алба хаагч амиа алдаад байна. Тодруулбал,

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Эрдэнэт хотоос татагдан алба хааж байсан 19 настай байлдагч А нэгдүгээр сарын 22-ны өдөр биендээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан, https://www.facebook.com/zarigmn/videos/385193965385411/?v=385193965385411

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Завхан аймгаас татагдан алба хааж байсан 19 настай В нэгдүгээр сарын 31-ний өдөр ОХУ-ын Тувагаас бууны шархтай нас барсан,

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн 0168-р ангид Өмнөговь аймгаас татагдан алба хааж байсан 19 настай А тавдугаар сарын 27-ны өдөр 2-8-р хавиргууд, өвчүү хугарсан, уушги задарч, элэг бяцарсан байдалтай амиа алдсан, http://zarig.mn/elh/?fbclid=IwAR0h4W9xkT98jiP2i0BJa_VBi_4mfLr1N3oonGmeP8ywt1n4dKXO3rCin7g

Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн цэргийн 0184-р ангид Дорноговь аймгийн Иххэт сумаас цэргийн албанд татагдсан 19 настай байлдагч Б зургаадугаар сарын 30-ны өдөр модноос дүүжлэгдэн амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. http://zarig.mn/eeg/?fbclid=IwAR11Se6QfV0fNjdjoKtVDweYq_NXLwsnw1e3-i8isgMXcDDwh0Ej4C8e1F8

Энх цагт цэргийн эрдэмд суралцахаар явсан эрс ийнхүү учир битүүлгээр амь насаа алдаж байгаа нь хил хамгаалах, батлан хамгаалах салбарын хариуцлага сул байгааг харуулж байгаа юм. Эдгээр дөрвөн тохиолдлын альных нь ч эцсийн дүн гараагүй, хэрэгт холбогдогч хариуцлага хүлээгээгүй, өөрөөр хэлбэл ар гэрийнхний гомдол тайлагдаагүй хэвээр байна.

Харин Батлан хамгаалах яам, Хуульзүй дотоод хэргийн яамнаас хариуцлагыг сайжруулах, хэргийг шуурхай шийдэх тал дээр анхаарахаас илүү ар гэрийнхний "амыг таглах", хэргийг мартагнуулах оролдлого хийж байгаа мэт харагдаж байна. Тодруулбал, тэд талийгаач эрсийн ар гэрийнхэнд мөнгө төгрөг, байр өгч "гал унтрааж" асуудлыг намжааж байна.

Бидэнд байгаа мэдээллээр Батлан хамгаалах яамнаас хэрэг эцэслэн шийдэгдээгүй, гэм буруутан тогтоогдоогүй байхад 336-р ангид амиа алдсан А-ийн ар гэрт нэг өрөө байр өгчээ. Ингэхдээ, талийгаачийн ар гэрийнхэн тус яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлэн сууль хийснийг тэр өдөрт нь зогсоож, нэг өрөө байрыг Эрдэнэт хотод авч өгсөн байна. Гэхдээ байрны гэрчилгээ байдаггүй, өндөр настай ээж нь хэний орон байранд байгаагаа ч мэдэхгүй байдалтай байгаа аж. Энэ хэргийн шүүх хурал уг нь энэ сарын 28-ны өдөр Э, В, Б нарыг холбогдуулан болохоор товлогдсон ч холбогдогч талын хүсэлтээр есдүгээр сарын 26-ныг хүртэл хойшилсон байна.

Дараагийн тохиолдол нь Хилийн цэргийн 0184-р ангид амиа алдсан байлдагч Б-ийн ар гэрийнхэнд тус цэргийн ангиас 43 сая төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Ингэхдээ, талийгаачийн оршуулах ёслол болсноос хоёр хоногийн дараа буюу асуудал гарсан даруйд мөнгийг ангийн захирагч н.Түвшинжаргал авчирсан байна. Тухайн үед манай сурвалжлах баг талийгаач Б-ийн ар гэр, оршуулах ёслолоос сурвалжилга бэлтгэн ирээд байсан бөгөөд 0184-р ангийн зүгээс ар гэрийнхэнд нь хандан "хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах хэрэггүй" хэмээн хүсч, ийнхүү мөнгө авчирсан байгаа юм.

Тэгвэл, цэргийн алба хаагч амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон ямар тохиолдолд ямар хэмжээний нөхөн олговор олгодог нь тодорхойгү байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхааралд орсон хэргийг намжаах зорилгоор 40-50 сая төгрөгөөр ар гэрийнхнийг нь чиээмгүй болгож байгаагаас биш, хэрэг эцэслэн шийдэгдээгүй, гэм буруутан тогтоогдоогүй, хохирлын зэрэг тогтоогдоогүй байхад өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө ар гэрийнхэнд нь атгуулах нь хэр зохимжтой вэ? Бид энэ асуудлыг холбогдох салбаруудаас тодруулан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 12 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 12 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 12 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 13 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 14 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 14 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 15 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 16 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 16 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 16 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 17 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 18 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр