НАЛАЙХЫН АВТО ЗАМЫН ДАЛАНГИЙН АЖИЛ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/28

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын цементэн хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н, асфальтон хучилтыг аравдугаар сарын 20-н гэхэд дуусгана. Хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс салбарын сайд болон Хотын Захирагчид танилцуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Замын чанарын асуудлыг онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ аюулгүй байдлыг сайн хангаж, захиалагчийн хяналтыг сайн тавьж ажиллах"-ыг үүрэг чиглэл болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Замын ажилд нийслэлээс байнга хяналт тавьж ажиллаж байна. Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай" гээд "Замыг чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудад анхааруулж байна" хэмээлээ.

Дараа нь хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны төлөөллийн хамт уг авто замын цементээр бэхжүүлсэн суурь болон далангийн ажил, техникийн хучилт болон бетонон хучилт, замын зааг, гэрэлтүүлэг, нүхэн гарц гэх зэргийг ажлууд ямар шатанд хийж гүйцэтгэж байгаатай биечлэн танилцсан юм. Энэ үеэр нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "30 см зузаантай цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэхээс одоогоор 15 см зузаантай эхний доод суурийн ажил 1.2 км замд хийгдсэн. Дараагийн хоёрдугаар үеийг бэхжилтээ бүхэн авсаны дараа ирэх долоо хоногт хийнэ. Мөн гурван нүхэн гарц хийхээс хоёр нь 100 хувь, нэг нь 93 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн" гэж танилцууллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан "Замын ажлын ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч бүх компанийн удирдлагатай хамт замын ажлыг гүйцэтгэхэд анхаарч ажиллах ямар асуудал байгааг ярилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх гэж Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэл явж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар замын ажилд ямар нэгэн удаашрах зүйл байхгүй, товлосон хугацаандаа ашиглалтад орохоор байна. Нүхэн гарцын цутгалтын ажил дууссан байна. Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажил явуулахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй цаг хугацаандаа ашиглалтад орно гэдгийг ч сая албан ёсоор хэллээ" гэсэн юм

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 7 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 8 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 8 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 9 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 10 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 10 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 11 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 12 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 12 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 12 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 12 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 14 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 14 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр