Ажлын байр, нийгмийн хангамж, ажиллаж амьдрах нөхцөл зэргийг харгалзан манай улсын иргэд гадаад улсад, ялангуяа БНСУ-д ажиллаж амьдрах сонирхолтой байдаг. Тиймээс ч тус улсад виз мэдүүлэх иргэдийн дараалал тасардаггүй. Тэгвэл БНСУ-д манай улсын иргэд зочиход гардаг байсан томоохон хүндрэлүүдийг шийдсэн талаар дөнгөж сая мэдээллээ.
Тодруулбал, урт дугаарлалтыг цөөрүүлэх зорилгоор Элчин сайдын яамны консулын орон тоог нэмэгдүүлжээ. Ингэснээр иргэдийн өргөдөл, визний материалыг 10 хоногт шийддэг болно. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн сүүлийн зургаан сарын мөнгөн гуйвуулгын баримтад үндэслэн гэр бүлээр нь БНСУ-д зорчуулна. Виз мэдүүлсэн иргэд дансандаа таван саяас дээш төгрөг байршуулдаг асуудлыг цуцалжээ. Ингэснээр БНСУ-д виз мэдүүлж буй иргэдэд гардаг олон шат дамжлага, хүндрэлүүд шийдэгдэж байгааг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна