2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ жилийн тухайд есдүгээр сарын 1-н амралтын өдөр тохиож байна. Гэсэн ч хичээлийн шинэ жилийн нээлтийг улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нд буюу ням гарагт хийж, 2-ны даваа гарагаас эхлэн хичээл хэвийн үргэлжилнэ гэж БСШУСЯ-наас мэдээллээ.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааны хуваарийг замын хөдөлгөөний ачааллыг харгалзан боловсруулахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгосон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна