ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ГОЛД ЖИВЖ БАЙСАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА

О.Шүрэнцэцэг
2019/08/23

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байжээ. Алба хаагчид гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсноор ийнхүү Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг амь насыг аварсан байна. Усанд осолдож байсан иргэн Чулуун-овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг шуурхай ажиллаж, уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амь насаа үл хайрлан иргэний эрдэнэт амийг аварсан алба хаагчдынхаа цаашдын ажилд нь амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 24 минутын өмнө
Солонгосчуудад жийгдсэн үндэсний брэндүүд 31 минутын өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 3 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 3 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 5 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 5 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 6 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 6 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 6 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 23 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 23 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 23 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 23 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр