ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫГ ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОНО

О.Шүрэнцэцэг
2019/08/22

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож, шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулдаг Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн ба дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг бөгөөд ойролцоогоор 2-5 сая жилийн настай цэнгэг уст нуур юм. Хөвсгөл нуурын экосистемийн хувьд эмзэг бүс нутагт багтах бөгөөд сүүлийн жилүүдэд тухайн бүс нутгийг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо улам бүр нэмэгдэхийн хирээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн тоо зах зээлийн эрэлтийг даган өсчээ.

Нуурын эрэг орчмын аялал жуулчлалын өнөөгийн байдлыг дурьдвал, 2013 онд дунджаар 32 мянга гаруй жуулчин Хөвсгөл нуурын БЦГ-т аялж байсан бол 2018 онд 120 мянга болж өссөнөөс үзэхэд 5 жилийн дотор 3 дахин нэмэгджээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, шалгалтын үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна. Мөн тэдгээрээс холбогдох хууль тогтоомжийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй 52 иргэн, аж ахуйн нэгж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй 42 иргэн, аж ахуйн нэгж, үнэлгээ хийгдэж байгаа буюу хугацаа дууссан 26 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн Усны тухай хуулийн 22.3 дахь заалтыг зөрчиж, нуурын эргээс 100 метрээс дотогш, усны эрүүл ахуйн хамгаалалтын хамгаалалтын бүсэд нийт 28 иргэн, аж ахуйн нэгж, 200 метрээс дотогш буюу энгийн хамгаалалтын бүсэд 68 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, Ойн тухай хуулийн 8.6 дахь заалтыг зөрчин Ойн хамгаалалтын бүсэд 24 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Мөн эдгээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх хувь нь ус ашиглах дүгнэлт хийлгээгүй, ус ашиглах эрхийн бичиггүй, усны тоолуургүй.

Нуурын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд 2018 оны байдлаар 83 орчим нүхэн жорлонтой байсан бөгөөд "Тусгай хамгаалалттай газар нутагт нүхэн жорлонг хориглох тухай" БОАЖ-ын сайдын 2018 оны А/73 дугаар тушаалын дагуу Хөвсгөл нуурын БЦГ дахь бүх нүхэн жорлонг буулгаж, хөрс, усны чанарт нөлөөлөхгүй технологи бүхий ариун цэврийн газруудыг байгуулан, шингэн хог хаягдлыг зөөвөрлөн, Хатгал Тосгон дахь зориулалтын хаягдал усны цооногт байршуулж буй хэдий ч цаашид хүчин чадал нь хангалтгүй болоод байгаа.

Өмнөх жилүүдэд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн МОН 9183: "Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл"-ийн хүрээнд тус цогцолборт газрын орчны бүсийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ, Ханх сум, Хатгал тосгонд эко аялал жуулчлалын сургалт, шинэ эвент зохион байгуулах, иргэдийн өөрсдөө удирдан захиран зарцуулдаг эргэлтийн сангаас зээл олгох, нуур орчмын бэлчээрийг зохистой ашиглах, хог хаягдлын менежментийг малчид, иргэдийн оролцоотой сайжруулах, алслагдсан, цэвдэгтэй бүс нутагт тохирсон ариун цэврийн байгууламжийн загварыг турших, нийтийн жишиг отоглох цэг тохижуулах, мэдээллийн жишиг самбар байршуулах, нуурын усны чанарыг тогтмол хянах хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ.

Дээрх үйл ажиллагаанууд бодит үр дүнд хүрч буй хэдий ч цаашид тус бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулалттай, хариуцлагатай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай хөгжүүлэх замаар хүрээлэн буй орчны бохирдлыг багасгаж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг нэн яаралтай, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай болоод байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 9 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 30 минутын өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 1 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 3 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 3 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 4 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 5 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 21 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 21 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 21 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 22 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 23 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо Өчигдөр