ШВЕД УЛСЫН ХОГ ХАЯГДАЛ ДУУСЧЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Швед Улсад хог хаягдал нь дуусч, бусад улс орноос дахин боловсруулах хог импортлоход хүсэлтэй байгаа мэдээ дэлхий нийтийг гайхшруулж байна. Шведийн айл бүрт 6-7 хогийн сав байдаг. Тухайлбал, хуванцар, цаас, шил, картон, металл болон бусад хэмээн ангилдаг. Үүнээс гадна, дахин ашиглах боломжгүй хаягдалд зориулсан хогийн сав байдаг аж. Тус улсын балчир хүүхэд хүртэл чихрийн цаасаа гудамжинд хаях нь бүү хэл хогоо буруу сав руу хаядаггүй бөгөөд уг дадлыг цэцэрлэг, сургуульд нь зааж өгдөг гэнэ. Мөн тухайн улсад буруу саванд хогоо хийвэл торгодог ажээ. Тус улс нь 1961 оноос газар доорх хийн хоолойгоор хог хаягдлын тээвэрлэлтээ хийж эхэлсэн байна. Бүх хогийн ердөө долоон хувийг хогийн цэг рүү ачдаг бөгөөд үлдсэнийг нь шатааx эсвэл дахин боловсруулалтад оруулдаг. Хог хаягдлын хомсдол нь тус улсын хувьд ноцтой асуудал болж магадгүй гэнэ. Учир нь, тэд орон сууцны халаалт, цахилгаан эрчим хүчний ихэнх хэсгээ хог боловсруулалтаар бүрдүүлдэг бөгөөд Стокгольм хотын эрчим хүчний 45 хувийг хог хаягдлаас гаргаж авдаг юм байна. Норвеги Улс нь Шведэд тусламжийн гараа сунгаж жил бүр 800 мянган тонн хог нийлүүлэхээ илэрхийлжээ. Шведүүд өөрийн улсаа хог хаягдлаас салгахаас гадна дахин боловсруулалтын явцад агаар мандалд хорт хий ялгаруулах хамгийн бага хэмжээг шийдвэрлэсэн бөгөөд шатаах зуухууддаа агаар мандалд ялгарах хорт хийн хэмжээг нэг хувиас ихгүй байлгах сүүлийн үеийн технологи ашигладаг гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 10 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 12 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 13 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 13 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 15 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 15 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 16 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 16 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 16 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр