ГЕРМАНД ХУУЛЬ БУСААР ЭМ НЭВТРҮҮЛСЭН МОНГОЛ ДИПЛОМАТУУД ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ НИЙТЛЭВ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

2018 оны арванхоёрдугаар сард Будапештаас Берлин рүү дипломат дугаартай автомашинаар их хэмжээний эм тээвэрлэж яваад баригдсан Монгол улсын хоёр иргэний тухай мэдээлэл өчигдөр Германы хэвлэлд нийтлэгдсэн юм. Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан Үүд хот дахь Монгол улсын ерөнхий консулын газрын худалдааны атташе гэнэ. Харин машиныг жолоодож явсан Э.Оргил нь дипломат албанд ажилладаггүй, бөө хүн болохыг мэдээлжээ.Тэд Будапештаас таньдаг хүнийхээ илгээмжийг Берлинд хүргэхээр авч явсан, дотор нь юу байгааг мэдээгүй гэж мэдүүлсэн байна.

Мөн өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын хоёр дипломат ажилтан 70 кг героин тээвэрлэж яваад баригдаж байжээ.

"Дээрх хоёр хэргийн хооронд ямар нэг хэлхээ холбоо илрээгүй" гэж хэргийг мөрдөн шалгаж байгаа прокурор мэдэгджээ. Героин тээвэрлэж явсан Истанбулын консулын хоёр ажилтны хэргийг шалгаж дууссан бөгөөд шүүх хурлын тов тодорхой болоогүй байгаа гэнэ.Тэднийг шүүх хурал одоо явагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр ирэх долоо хоногт гарах ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 12 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 14 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 15 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 15 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 17 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 17 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 17 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 18 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 18 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр