ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ДОЛООН САРД ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 37-ГООР БУУРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний долоон сарын үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Энэхүү үзүүлэлтээр манай улсад 2019 оны эхний долоон сард 45 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306 буюу 0.7 хувиар нэмэгджээ. Харин энэ оны долдугаар сард 6876 эх амаржиж, 6947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540-өөр өссөн байна. Мөн улсын хэмжээнд нялхсын эндэгдэл энэ оны эхний долоон сард 599 болж, өмнөх оны мөн үеэс 10- аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 720 болж, өмнөх оны мөн үеэс 37- гоор буурчээ. Түүнчлэн 1000 амьд төрөлтөд ноогдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний долоон сард 13 болж, өмнөх оны мөн үеэс нэгээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр буурсан байна. Үүнээс гадна халдварт өвчнөөр өвчлөгсөд 2019 оны эхний долоон сард 26 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2219-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 139-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 82-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1346- гаар, трихомониазаар өвчлөгчид 195-аар, тэмбүүгээр өвчлөгчид 164-өөр, цусан суулгаар өвчлөгчид 34-өөр буурсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 13 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 14 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 14 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 16 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 16 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 17 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 17 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 17 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр