ТУРАХ ЗОРИЛГООР ХООЛНЫХОО ДАВСЫГ ХЯЗГААРЛАХ НЬ БУРУУ

Н.Мижидмаа
2019/08/14

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ны доктор Г.Одонцэцэг: Бидний идэж буй хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байх бөгөөд түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм найруулах арга, хоол хүнсний эрдэм, чадлыг амт түүний махбодын онолоор судлаж үздэг.

Амт нь хүний хий, шар, бадганы 20 бэлгэ чанарт нөлөөлж байдаг. Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг. Тухайлбал, амтлаг амт нь хүний сэтгэлзүйд тааламжтай, дахин амтлах хүсэл төрүүлж байдаг бол гашуун амт нь дуршлыг бууруулж дахин амтлах хүслийг буцаадаг онцлог чанартай. Гашуун амт нь сэтгэлд тааламжгүй санагдах боловч хүний биед сайн нөлөөллөө үзүүлэх нь бий.
Амтлаг амт шороо, усан махбодын хувь дийлэнх байдаг. Тиймээс амтлаг амтыг хэтрүүлэн хэрэглэвэл шороо, усан махбод хүний биед ихсэж, бадганы өвчнийг үүсгэнэ. Харин амтлаг амтыг тохируулж хэрэглэвэл тустай. Хий өвчний үед, цус шарын халуун төрлийн өвчинд амтлаг амт тустай. Гэхдээ түүнийг тэнцвэртэй хэмжээнд хэрэглэхгүй бол тухайн өвчнийг эдгээх боловч дахиад өөр өвчнийг үүсгэх магадлалтай.
Сүүлийн үед хүмүүс давсгүй хоол идвэл турна гээд хоолондоо давс хэрэглэхгүй байна. Энэ бол маш буруу. Давсыг хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй. Давслаг амт нь ус, гал махбодын хувь их байдаг учраас хүний биед хий, цус, бадган сальс хуйларч бөөгнөрөхөөс сэргийлнэ. Мөн галын илчийг тэтгэж, хоол ундны шингэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Бид хоол ундандаа иодтой давс, жамц давс, улаан давс, хужир зэргээр давслаг зүйлүүдийг хэрэглэдэг. Харин уламжлалт эмэнд 20 гаруй төрлийн давсыг хэрэглэдэг. Эдгээр төрөл бүрийн давсанд давслаг амтны нийтлэг чанар агуулагдахаас гадна, өөр өөрийн мөн чанарын чадлууд агуулагдаж байна. Гэхдээ давслаг амтыг хэрэгтэй гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэрэв давслаг амтыг байнга хэтрүүлэн хэрэглэвэл үс унаж халцрана, үс цайж цагаан үс ургана, нүүрний арьс болон бүх арьс үрчлээтэнэ, мөн цус, шараас үүдэлтэй олон өвчнийг үүсгэх эрсдэлтэй. Яг үүнтэй адил бүх амтанд хүний биед үзүүлэх сайн чанар агуулагдах боловч хэтрүүлж хэрэглэвэл янз бүрийн өвчнийг үүсгэдэг.
Хийн бэлгэ чанар хямарсан үед буюу яс, чих, зүрх, амин судас зэрэг хийн орнуудад эмгэг өөрчлөлт орсон үед амтлаг, исгэлэн, давслаг, халуун амт зонхилсон хоол унд, эмийг хэрэглэнэ. Харин шарын бэлгэ чанар хямар цус, шар, халуун язгуурын өвчний үед гашуун, амтлаг, эхүүн амт зонхилсон идээ, унд, эмийг хэрэглэнэ. Бадганы бэлгэ чанар хямарсан үед халуун, исгэлэн, давслаг амттанг зонхилон хэрэглэнэ. Ер нь аливаа улс үндэстэн өөрийн уламжлалт хоол, ундаа л хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг олон орны анагаах ухааны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь тэрхүү уламжлалт хоол нь тухайн орны байгаль, цаг уурын онцлог, түүнтэй зохицон хэдэн мянган жилээр амьдарч үр, удам нь болж амьдарч байгаа хүмүүсийн бие махбодын онцлог, өвөрмөц чанартай уялдсан байдаг. Тиймээс хүмүүс аль болох байгалийн гаралтай хүнсний цэвэр бүтээгдэхүүнээр гэртээ, өөрсдөө бэлтгэсэн хоолоо түлхүү хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 30 минутын өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 20 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 22 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 23 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 23 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан байна Өчигдөр
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр