Бага насны хүүхдүүд баригдаж байгаа барилгад сүнс байдаг гэж ярилцаад, нэг нь тухайн сүнсийг олж харах зорилгоор барилга руу орж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн 19 цаг 30 минутад БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс хүүхэд унаж, бэртэж гэмтэл авч хүргэгдэн ирлээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газар материалжуулан шалгахад БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 7 настай хүүхэд баригдаж байсан барилгын 2 давхараас унаж бэртэж гэмтсэн байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна