Монгол улсын Хөгжлийн банкны чөлөөт эх үүсвэрийг бусад арилжааны банк, санхүүгийн байгууллагад байршуулах шийдвэрийн 2017 онд тус банкнаас гаргасан байна. Энэ хүрээнд арилжааны нийт найман банкинд тус банкнаас мөнгө байршуулсан байдаг.
Тухайлбал: 2018 оны жилийн эцсийн байдлаар Капитрон банкинд 2,4 тэрбум төгрөгийг хадгалуулаад алдсан байна.
Чингисхаан банканд – 55,9 тэрбум
ХААН банканд 187,9 тэрбум
Голомт банканд 111,7 тэрбум
Хас банканд 85,5 тэрбум төгрөг
Улаанбаатар хотын банканд 62,5 тэрбум
Богд банканд 10 тэрбум
Тээвэр хөгжлийн банканд 53,8 тэрбум
Нийтдээ найман банканд 582,6 тэрбум төгрөгийн хадгаламжийг 3-12 сарын хугацаатай байршуулсан байна. Арилжааны банкуудын харилцах дансыг мөнгөн хөрөнгө байршуулах хязгаарт оруулан тооцвол
Чингисхаан банк - 17 хувь
Богд банк -18,7 хувь
Тээвэр хөгжлийн банк 13,9 хувь банкуудад байршуулсан нь харилцах хадгаламжид байх ёстой нийт активын 12 хувиас хэтэрчээ.
Бондын мөнгөөр арилжааны банкуудыг эрхлүүлж байна. Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хөрөнгө Монголбанкны бодлогын хүүгээс доогуур байжээ.
Чонын хүзүүнд мах хадгалуулна гэгчээр зарим арилжааны банканд байршуулсан бондын мөнгө эрсдэлд ороод байгааг ажлын хэсэг дүгнэлтэндээ дурдсан байна. Жишээ нь Чингис хаан банкны 2018 оны жилийн эцсийн нийт активын 27 хувийг Хөгжлийн банкнаас байршуулсан харилцах хадгаламж эзэлж байгаа нь төлбөрийн чадварын өндөр эрсдэл үүсгэжээ.
Мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагааг гүйцэтгэх захирал батлан тус журмын дагуу арилжааны банкуудад байршуулахдаа хэмжээг нь зохист харилцаанаас хэтрүүлсэн зөрчлүүд шалгалтаар илэрсэн байна.
Н.ӨНӨРЦЭЦЭГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна