ИРГЭДИЙН АЯ ТУХТАЙ АМЬДРАХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ЗӨРЧСӨН 5423 АСУУДАЛ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/24

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто замын засвар үйлчилгээний нөхцөл байдал зэрэгт нэгдсэн үзлэг шалгалт, судалгаа хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Ажлын хэсгийн хийсэн судалгаанд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж буй зөрчил, дутагдал, тэдгээрийн хүчин зүйлсийг бодитоор тодорхойлж, дүгнэлт гаргах, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 54 хүний бүрэлдэхүүнтэй есөн дүүргийн 152 хороонд 14 хоног үзлэг, судалгаа хийгдэж дууссан байна.

Энэ талаар өнөөдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийлээ

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам "Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байгааг үзлэг шалгалтаар тодруулаад байна. Энэ асуудлуудыг бүлэглээд холбогдох байгууллагууд нь өгч аюулгүй байдлыг хангуулна. Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байгаа асуудалд хяналт шалгалтыг тавих үүрэгтэй" хэмээлээ.

Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай "Бид өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй обьектыг чөлөөлсөн. Үргэлжлүүлээд 198 байршилд газрын зөрчил арилгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажил хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцэхгүй янз бүрийн хашаа хайсыг барьж байна. Бид хашааг буулгахыг нь буулгаад, стандарт мөрдүүлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа" гэв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас орчны нөхцөл байдлыг доройтуулан, эрсдэл үүсгэж буй асуудлыг газар дээр нь ажиллаж тодорхойлох, нарийвчилсан хуваарь гарган, тухайн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг Албан даалгавраар тус ажлын хэсэгт үүрэг болголоо.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас албан даалгаврын хүрээнд гурван сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр гүйцэтгэсэн ажлаа дүүрэг тус бүрээр холбогдох чиглэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр зэргээр нь ангилан тус газарт ирүүлж ирүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг холбогдох газар хэлтсүүдэд даалгасан байна. Орчны тохижилт, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа 5423 асуудлыг дүүрэг тус бүрээр нь доор харууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 14 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 15 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19