ӨМНӨД АФРИКИЙН ФЕРМЕРҮҮД БУРИАД УЛСЫГ СОНИРХОЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/06/26

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын цагаан арьст уугуул болох бүүр үндэстэний фермерүүд хөдөө аж ахуйн эрхлэх газраар ОХУ-ын Буриад улсыг сонгон сонирхож байгаа тухай "МК в Бурятии" сонин мэдээлжээ. Өмнөд Африкийн фермерүүдийн хамгийн том холбоо "Трансвааль"-ийн төлөөлөгч Иоханн Дю Туагаар удирдуулсан төлөөлөгчид Буриадад айлчилсан байна. Тэд Буриад улсын цаг агаар, хөдөө аж ахуй эрхлэх боломж, үндэстэн хоорондын харилцаа зэрэг зүйлсийг сонирхожэ. Улмаар наймдугаар сард илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчлан нарийвчилсан судалгаа хийх аж.

Өмнөд Африкийн фермерүүд нутгаасаа нүүж, өөр газар суурьших боломжийг судлах хүрээндээ Орос даяар ийм айлчлал хийсэн байна. Тухайлбал, Хойд Кавказ, Крымийн хойг, Ставрополийн хязгаар, Ростов муж зэрэг газруудаар айлчилжээ. Гэвч Буриадад бусад газруудаас давуутай гэхээр зүйлс бий гэж үзсэн аж. Бусад нутагт цаг агаар нь илүү дулаан, хөрс нь илүү үржил шимтэй ч үнэ ихтэй, чөлөөтэй газар байхгүй. Харин Буриад ашиглаагүй тал газар арвин, үнэ харьцангуй хямд. Мөн аж ахуй эрхлэх хүнд 1 га газар үнэгүй өмчлөх эрх өгдөг тусгай хөтөлбөр Өвөр Байгалийн хоёр ч нутагт хэрэгжиж байгаа аж.

Өмнөд Африкийн бүүрүүд Буриадад мал аж ахуй эрхлэх, хүнсний ногоо ба чацаргана гэх мэт жимс, жимсгэнэ тариалах боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ эхний удаад Буриад руу хэдхэн гэр бүл л нүүж ирэх бололтой.

ӨАБНУ-д 1990-ээд оны эхээр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэм нуран унасны дараа цагаан арьстанууд, түүний дотор фермерийн аж ахуй эрхэлдэг бүүрүүд хүнд байдалд орсон. Хар арьст олонхын төлөөлөл болсон Засгийн газар нь сүүлийн жилүүдэд цагаан арьст фермерүүдээс газрыг нь хураан авч хар арьстнуудад өгөх бодлого эрчимтэй явуулж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 12 минутын өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 22 минутын өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 26 минутын өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 37 минутын өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 52 минутын өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 17 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 17 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 18 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 18 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 18 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 20 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 21 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 21 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 22 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа Өчигдөр
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр