МҮБХ-НЫ 15 ТЭРГҮҮЛЭГЧИЙН 8 НЬ ДОПИНГИЙН АСУУДАЛТАЙ БӨХЧҮҮДИЙГ БАРИЛДУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/25

Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг сэргээж, сорилго барилдаанд барилдуулах шийдвэр гаргасан. Тэргүүлэгчдийн энэ шийдвэрийг холбооны бусад 1,000 гаруй бөх “Барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй байхад бөхчүүдийн эрхийг сэргээсэн” хэмээн өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцсэн билээ. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр ярихдаа “Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийн олонхын эрх ашгийг хамгаалах үүднээс маргаантай асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэж, шийдэхээр болсон. Харин баяр наадмыг зохицуулах хороо барилдах эрхээ цуцлуулсан таван бөхийг наадмаар барилдах эсэх дээр шийдвэрээ гаргах байх. Монголын Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчтэй. Эдгээр бөхчүүдийг барилдуулах эсэхийг нь шийдэхээр санал хураахад найман тэргүүлэгч нь зөвшөөрч, долоо нь эсэргүүцсэн. Тиймээс холбоо дүрэм журмынхаа дагуу олонхын саналаа дагаж, бөхчүүдийг цахимаар бүртгээд барилдуулахаар болсон. Харин үүнийг мэдсэн бөхчүүд сорилго барилдааны үеэр эсэргүүцлээ илэрхийлж, барилдаан цаг гаруй хугацаагаар хойшилсон гэдгийг хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 14 минутын өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 30 минутын өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 41 минутын өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 44 минутын өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 56 минутын өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 17 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 17 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 19 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 21 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 21 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 21 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 22 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа Өчигдөр
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр