​ХОЛЛИВУДЫН ОДУУД ОРОСЫГ БУРУУТГАСАН МЭДЭГДЭЛ ХИЙВ

О.Шүрэнцэцэг
14 цагийн өмнө

ОХУ-ын Засгийн газрыг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцон, үр дүнд нөлөөлсөн гэх зэмлэл нэг хэсэг намжаад байснаа 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кампанит ажил эхэлсэнтэй холбоотойгоор ахин сэргээд байна. Тухайлбал, Роберт Де Ниро, Лоуренс Фишборн, Мартин Шин гэх мэт Холливудын одууд, алдарт зохиолч Стивен Кинг, продюсер Роберт Райнер зэрэг Америкийн алдартнууд ОХУ-ыг Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, Трампыг оросуудтай хуйвалдсан гэж буруутгасан мэдэгдэл бүхий видео бичлэг тараасан байна. Видео бичлэгийг "NowThis" портал интернетээр тарааж.Алдартнууд өөрсдийнх нь мэдэгдлийг нотлох баримт болгон ОХУ-ын зүгээс Америкийн сонгуульд оролцсон гэх хэргийг мөрдөж байсан тусгай прокурор Роберт Мюллерийн илтгэлийг дурджээ. Мюллер нь мөрдлөгөөрөө Трампыг Москватай үгсэн хуйвалдсан, тусламж авсан гэх хөдөлшгүй нотлох баримт илрүүлээгүй ч Оросын Армийн тагнуулын алба Ардчилсан намын дотоод нууцыг "WikiLeaks" сайтад өгөх замаар дам нөлөөлсөн гэсэн дүгнэлт хийсэн билээ.Оросын тул Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх бүх мэдээллийг ямар ч үндэслэлгүй, зохиомол зүйл, сонгуулиар ялагдсан Ардчилсан намыг дэмжигч хүчнийхний явуулж байгаа улс төрийн тархи угаалт гэж мэдэгддэг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 5 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 6 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 6 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 7 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 7 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 8 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 8 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 9 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 10 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 10 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 11 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр