ПУТИН ЭЭЛЖИТ УДААГАА ИРГЭДИЙНХЭЭ АСУУЛТАД ШУУД ХАРИУЛЛАА

Н.Мижидмаа
2019/06/21

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил болгон иргэдтэйгээ шууд холбогдон тэдний асуултуудад хариулан, зарим асуудлыг газар дээр нь шийддэг уламжлалтай. Өчигдөр 17 дахь удаагийн шууд уулзалт болж өнгөрлөө. Путин 4 цаг 8 минутын дотор 81 асуултад хариулсан байна. Тэрээр иргэдийн тавьсан бүх л асуултыг авч үздэг, тус бүр дээр нь шийдэх үүргийг холбогдох яам, тамгын газруудын удирдлагад өгдөг гэдгээ онцолдог.

Энэ удаагийн шууд холболтын үеэр Оросын бүх л субъект, яам, албадын дарга нар ажлын байран дээрээ байлцан иргэдийн асуулт ба Ерөнхийлөгчийн хариуг сонсож, шаардлагатай үед Ерөнхийлөгчийн хэлсний дагуу асуудлыг газар дээр нь шийдсан байна.

Энэ удаад оросуудын амьдралын түвшин хүссэн хэмжээгээр дээшлэхгүй байгаад хамгийн ихээр сэтгэл зовниж байгааг тавигдсан асуултууд харуулсан. Энэ сэдвээр ирсэн асуултуудад Путин хариулахдааа "Сүүлийн хэдийн жилийн турш иргэдийн бодит орлого буурсаар ирсэн байгаа. 2016 онд хамгийн ихээр буурсан. Харин одоо орлого бага багаар өсч эхэлж байна" гэсэн байна.

Цалин хөлс нэмэгдэхгүй байгаа тухайд "Цалингийн тухайд. ...2017 онд эдийн засаг дахь ногдол цалин 39,2 мянган рубль байсан, харин энэ жил бараг 45,7 болсон, сүүлийн сард 48,5 хүрсэн. Би энд шууд нэг тайлбар хэлье, яг одоо интернэт эсвэл зурагтын өмнө суугаа хүмүүс ийм цалин авч чадахгүй байна гэж надад бүү урлаг. Энэ бол жирийн зүйл, би дундаж тооны тухай яриад байна. Амьдралын түвшнийг ахиулах гол нөөц бол хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа өсгөх явдал" гэжээ. Мөн зарим газар ажилчдын цалин амжиргааны түвшнээс доогуур байгааг орон нутгийн холбогдох газруудад нь яаралтай шийдэх үүрэг гөсөн байна.

Мөн Өрнөдийн орнуудын зүгээс авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ ба Орост тавьж байгаа шаардлагыг биелүүлэх тухайд "Бид хэнтэй ч хэрэлдээгүй, тэгэж хэрэлдэх хүсэл ч бидэнд алга. Гэхдээ ухарлаа гээд юунд ч хүрэхгүй. Энэ бүх хориг арга хэмжээнээс болж Орос нь 2014 оноос эхлэн 50 тэрбум доллар авч чадаагүй, Европын холбоо 240 тэрбумыг алдсан, АНУ нь 17 тэрбум доллар алдсан, учир нь манай хоёрын худалдааны эргэлт жижиг, Япон 27 тэрбум доллар алдсан. Энэ бүхэн эдгээр улсууд түүний дотор Европын холбооны улсууд дахь ажлын байранд тусгалаа өгч байгаа.Өөрөөр хэлбэл тэд манай зах зээлийг алдаж байгаа юм. Гэхдээ манайд импорт орлуулалт гэж нэрлэгдээд байгаа хөтөлбөр гарсан, 667 тэрбум рублийн хөтөлбөр. Хориг нь урд нь бидний чадамж хүрдэггүй байсан чиглэлд хөгжих түлхэц болж өгсөн" гэжээ.

Ерөнхийдөө олон улсын гэхээс илүүтэйгээр дотоодын эдийн засаг, албан тушаалтнуудын авлига, дураараа дургилт гэх мэт сэдвийг хөндсөн яриа өрнөжээ.

Мөн Трамптай уулзах боломж, Украйны асуудал, Беларусь ба Орос хоёрыг нэгдэх тухайд, Малайзын онгоцны сүйрэл, хараат бус интернэтийн тухайд гээд маш олон сэдвээр асуулт тавигдсан.

Харин эцэст нь түүнээс "Ерөнхийлөгч хийхээс залхахгүй байна уу?" гэж асуухад "Залхаагүй. Үгүй байсан бол би дахин сонгогдохооор нэрээ дэвшүүлэхгүй байх байсан юм" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 16 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 17 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 17 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 18 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 19 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 19 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 20 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 20 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 21 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр