ХАР ТАМХИНЫ ӨВС ТАРИАЛДАГ КОМПАНИ АМЕРИКИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦААГАА ГАРГАЛАА

О.Шүрэнцэцэг
2019/06/20

Дэлхий даяар мансууруулах бодис, хар тамхины түүхий эдийг устгах тэмцэл явуулж байхад, энэ тэмцлийн манлайлагчдын нэг АНУ-д яагаад ийм компани хувьцаагаа хөрөнгийн бирж дээр нь гаргадаг билээ? гэсэн асуулт олны анхаарлыг ихэд татаж байна. Хар тамхины ургамал гэгддэг каннабис тариалдаг компани нь Америкийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахын тулд хуулийн цоорхойг чадварлагаар ашиглажээ.

АНУ-ын зарим мужид каннабисыг эмчилгээ ба нөхөн сэргэлтийн журмаар тариалах, бага хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрдөг ч Холбооны хэмжээнд хориотой хэвээр байдаг тул Америкийн "Nasdaq" ба Нью-Йоркийн хөрөнгийн биржүүд нь ийм компанийг "IPO" хийхийг хориглодог.

Иймд эхлээд каннабис тариалахад хөрөнгө оруулалт хийдэг "MTech Acquisition Corp" компани нь каннабисыг тариалах, борлуулах бүх л үйл явцыг дэмжихэд зориулагдсан программ хангамж боловсруулагч "MJ Freeway LLC" компанитай нэгдэн "Akerna Corp" нэртэй хувьцаат компани үүсгэжээ. Харин "MJ Freeway LLC" компани нь программ хангамж боловсруулдаг гэдгээрээ хувьцаагаа бирж дээр хэдийн борлуулдаг байсан тул түүнтэй нэгдэнэ гэдэг нь шинээр үүссэн "Akerna Corp" компанид цаашид "IPO" боломжийг шууд нээж өгсөн байна.

"Akerna Corp" ийнхүү мягмар гарагаас эхлэн бага хөрөнгжилт бүхий компаниудад зориулагдсан "Nasdaq Capital Market" хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахад хувьцааных нь үнэ нэг өдрийн дотор шууд 28 хувиар өсч нэг бүр 15,35 доллар болсон. Лхагва гарагт 56 хувиар өсч нэг бүр нь 23,91 доллар болжээ.

Каннабис тариалдаг компанийн хувьцаа ийнхүү хэдхэн өдрийн дотор огцом өсч байгаад гайхах зүйлгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь, анагаах, эмнэлэг гэх мэт янз бүрийн зорилгоор каннабисыг тариалахыг аажмаар зөвшөөрч эхэлж байгаа нь ийм төрлийн компаниудын өмнө борлуулалтын ихээхэн ирээдүйтэй зах зээлийг нээж байгаа аж. Үүнийг хөрөнгө оруулагчид хэдийн тооцсон байна. "Grand View Research" компанийн гаргасан мэдээгээр албан ёсоор зөвшөөрөгдсөн каннабисын борлуулалтын зах зээл нь жилд дунджаар 34,6 хувиар өссөөр 2025 он гэхэд 146 тэрбум долларт хүрнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 34 минутын өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 18 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 19 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 19 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 20 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 21 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 21 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 22 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 23 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 23 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 23 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр