Өчигдөр "Өнөр" төвд гал гарч 78 хүүхэд угаартсан байдалтай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдсэн байна. 78 хүүхэд багачуудад хордлого тайлах эмчилгээ хийж байгаа бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүнд тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчүүлж байгаа юм. Хүүхдүүдийн ор хөнжил шатсан бөгөөд багачууд цонхоороо амь авраарай гэж дуудсан учир тусламж авч, галаас амь аврагдсан тухай эх сурвалжилж бидэнд мэдээлэл өгөв.
Өнөр төв нь өнчин, олдмол, хаягдмал, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, эцэг эхийн хайр, халамжаас гадуур эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдарч байгаа хараа хяналтгүй хүүхдүүд түр болон урт хугацааны нийгэмшүүлэх, хөгжүүлэх, хамгаалах үйлчилгээнд хамруулдаг байгууллага юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна