Африкийн гахайн тахал Ази тивээр эрчимтэй тархаж байгаагийн гайгаар зөвхөн Хятадад гэхэд л 1,2 сая гахайг устгалд оруулахад хүргэсэн тухай “20 minutos” сайт мэдээлж байна.
Африкийн гахайн тахлын анхны тохиолдол Хятадад 2018 оны наймдугаар сард бүртгэгдсэн. Түүүнээс хойш Хятадын гахайн махны үйлдвэрлэл даруй 30 хувиар буурч, үнэ нь 40 хувиар нэмэгдсэн.
Хонконгийн Хотын их сургуулийн малын тахал судлаач Дирк Пфайффер Хятадад тархаж байгаа гахайн талхын талаар Британийн “The Guardian” сонинд ярихдаа “Энэ бол манай гараг дээр амьтадын дунд тархаж байсан хамгийн том тахал, түүнийг зогсоох боломж алга” гэжээ. Гахайн тахал хэдийн Вьетнам, Тайланд гэсэн улсуудад бүртгэгдсэн байна. Тайланд нь гахайн махны үйлдвэрлэлээр Ази тивдээ Хятадын дараа ордог хоёрдагч том үйлдвэрлэгч юм.
Африкийн гахайн тахлыг зогсоохын тулд дэлхий даяар 200 сая толгой гахай устгах хэрэгтэй тухай зарим эх сурвалжууд мэдээлээд эхэлсэн. Энэ бол дэлхийн гахайн нийт тоо толгойн 25 хувь болох юм.
ОРЧУУЛСАН З.АНАР
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна