Перугийн экс Ерөнхийлөгч Ольянта Умалад 26,5 жилийн хорих ял оноохыг тус улсын прокуорор шаардсан тухай “ElComercio” сонин мэдээлжээ. Ингээд зогсохгүй экс Ерөнхийлөгчийн эхнэр Надин Эредьяг ч 20 жил хорихыг шаардсан байна. Ольянту Умала нь 2011-2016 онуудад Перу улсын Ерөнхийлөгчийн албыг хашч байсан. Түүнийг сонгуулийн кампанит ажилдааа Бразилийн компаниас 33 сая доллар авсан, их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан, татвараас хөрөнгөө нуусан хэрэгт буруутгаж байгаа юм.
ОРЧУУЛСАН З.АНАР
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна